Categories
гадаад мэдээ

Лиз Трасс сангийн сайдаа огцруулав DNN.mn

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс сар гаруйн өмнө томилогдсон сангийн сайдаа огцруулав. Трасс ажлаас халагдсан Квази Квартенгийн оронд Эрүүл мэндийн сайд, Гадаад хэргийн сайд, тэр ч байтугай ерөнхий сайдад нэр дэвшиж байсан Жереми Хантыг томилжээ.

Огцорсон сайд Трусс-Квартенг татварыг бууруулах, уналттай эдийн засгийг сэргээх, хүн амыг татаасаар дэмжихийн тулд нэмэлтээр дөрөвний нэг их наяд фунт зарцуулах төлөвлөгөө танилцуулсан юм. Асуудлын гол нь тэр энэ мөнгийг яаж олохоо тайлбарлаж чадаагүйюм. Төсвийн энэхүү “цоорхой” эдийн засагчид, санхүүчид болон Их Британийн холбоотнуудыг айлгаснаас үүдэн үндэсний мөнгөний ханш болон улсын өрийн баталгаат үнэ унаж, улмаар эрх баригч Консерватив намын рейтинг унахад хүргэсэн билээ.


Г.АМАРСАНАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *