Categories
мэдээ спорт

Лионель Месси энэ оны хамгийн шилдэг тоглогчоор шалгарлаа

Дубайд Европын хөлбөмбөгийн багуудын холбооны шилдгүүдийг шалгаруулах ёслол болж өндөрлөв. Аргентины хөлбөмбөгч Лионель Месси 2015 оны “Globe Soccer Awards”-ын хамгийн шилдэг тоглогчоор шалгарсан байна. “Барселона”-гийн довтлогч тэрээр уг ангилалд өрсөлдсөн Италийн “Ювентус”-ын Жанлужи Буффон болон “Реал”-ын довтлогч Криштиану Роналду нарыг дахин яллаа. Дэлхийд алдартай хөлбөмбөгийн хүндэт эрхмүүдээс бүрдсэн шүүгчид ялагчдыг тодруулжээ. Тэдгээрийн дотор алдарт тоглогчид, дасгалжуулагчид болон хөлбөмбөгийн холбоодын албан тушаалтнууд байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *