Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

LG компани хуйлагддаг 65 инчийн телевизээ танилцууллаа

LG компани Лас Вегаст өнөөдөр нээгдэж байгаа CES 2019 үзэсгэлэнгийн үеэр хуйлагддаг 65 инчийн дэлгэцтэй OLED телевизээ танилцуулжээ. Тус телевизорын нэг товч дарахад дэлгэц нь сууриндаа хуйлагдаж бүрэн алга болдог аж. Ингэж бүрэн алга болсныхоо дараа хөгжим болж ажиллах, эсвэл хуйлагдалгүй үлдсэн багахан хэсэгтээ цаг харуулдагаар зохион бүтээжээ. The Signature OLED TV нэртэй шинэ телевиз оны сүүлийн хагаст худалдаанд гарах бол үнийн талаар LG ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *