LG-гийн өсөлт хөгжилтийн түүх арав арван жилээр дэвжиж дээшилсэн байдаг. 1980-1989 оны хооронд олон улсын зах зээл дээр гарсан. 2000-2009 оны хооронд олон улсад нэгэнт брэнд болж чаджээ. 2010-2012 онд бүх төрлийн бараа нь смарт болж 55 инч, 84 инчийн зурагтын дэлгэцүүдийг зах зээлд гаргасан юм. Өнөөдөр LG компани дэлхий даяар 119 салбартай, 82 000 ажилтантай, дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д сүүлийн жилүүдэд борлуулалт нь эрс өссөн, Олон улс дахь нийт дүнгээрээ жилийн борлуулалт нь хоёр триллион ам.долларт хүрсэн аварга компани юм. Ингэж их борлуулалттай байгаа бүтээгдэхүүн нь 20 гаруй том үйлдвэрээс нь гардаг. Тэдгээр дотроо дэлгэцийн үйлдвэрлэлээрээ үнэндээ дэлхийд №1 байгаа. Appli үртэл эдний дэлгэцийг авдаг. Бүх төрлийн дэлгэцээрээ эдний өмнө гишгэх компани өнөөдөртөө дэлхийд алга. LG-д хамгийн их ашиг авчирдаг энэхүү дэлгэцийн үйлдвэрийн нэг хэсэг болох F7 хэмээх дамжлага үйлдвэрээ барихын тулд тэднийх дөрвөн триллион ам.доллар зарцуулсан байдаг. Ийм их өртгөөр боссон үйлдвэр, байгууламжуудыг нь гаднаас харахад арав хорин давхраар тоологдох өндөр барилгууд харагдах. Дотор нь орохоор ердөө дөрвөн давхар байшин байх нь сонирхолтой. Үйлдвэрийн дотор нэлэнхүйдээ вакуумжсан орчин. Нэг тасгийнх нь ажилтан нөгөө тасагтаа орох нь хориотой. Ажилчид нь үйлдвэртээ орж ажиллахын тулд эхлээд тусгай бодист орж өөрийгөө ариутгана. Тэндээсээ тусгай тосон түрхэлэг түрхэнэ. Ийм ариутгалыг дээд түвшинд хийсний дараа үйлдвэрлэлийн шат руу орно. Хэдэн зуун ажилтан хөшилдөж байгаа нь огт харагдахгүй. Үйлдвэрийн доторх вакуум орчныг томоохон шилэн хананы цаанаас харахад сансрын нисгэгчийн хувцас шиг баг өмссөн гурав дөрөвхөн хүн ажил хийж харагдана. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага нь автоматжсан. Энэхүү дэлхийд алдартай дэлгэцийн үйлдвэрт нь өчүүхэн ч бохир ордоггүй юм байна. Сардаа 200 мянган дэлгэц үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Дэлгэц гэхээр дан ганц зурагтынх бус шүү дээ. Төрөл бүрийн, гар утаснаас эхлээд дэлгэцтэй байж болох бүх электрон, цахилгаан барааны дэлгэцийн ихэнх хувийг энэ үйлдвэр дэлхийд нийлүүлж байна. Тус үйлдвэрт ус маш ихээр хэрэглэдэг. Гэхдээ нэг л усыг хэрэглэдэг нь экологид ээлтэй гэхэд дэндүү ээлтэй гайхамшигтай технологи. Асар өндөр ариутгасан нэг л усан сангийн усыг өндөр түвшинд ашиглаад буцааж цэвэршүүлээд дахиад ашиглаад явдаг байна. Муудсан гэж үзээд дахин шинэ ус хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Ингэж хэрэглэж буй усных нь хэмжээ хэд гээч. Дор хаяж 100 мянган тонн ус. Ийм хэмжээний усыг хэдэн ч жил хэрэглэж болдог байна.
LG-гийн бүтээгдэхүүнүүд болох гайхамшигтай технологиудын Монголд хамгийн тохиромжтойнуудаас дурдъя. Хувцасны элдэв үнэр, тоос шороог ховх сордог хөргөгч байна. Айл, албан байгууллагын алинд ч байж болох. Үүднийх нь коридорт байх тэрхүү хувцасны шүүгээ шиг төхөөрөмжид хувцсаа өлгөөд ажилдаа, гэртээ орж явчих нь. Манайх шиг утаа тортог, шороо тоос хувцсанд нэвт шингэдэг газарт үүн шиг хэрэгтэй технологи байхгүй юм. Улаанбаатарын иргэд орой гэртээ, өглөө ажилдаа ирэхдээ бөөн утаа үнэртүүлсэн хувцастай орж ирдэг. Хэрэглээнд хэдүйн гарсан LG-гийн тэр хөргөгчинд хувцсаа арван минут өлгөөд гаргаад өмсөхөд угаалгаас дөнгөж гарсан мэт өнгөлөг, сайхан үнэртэй байх нь гайхалтай. Хэрэглэгчид нь хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг ийм л бүтээгдэхүүн, технологиудыг LG хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Дараагийн дугаартаа бид үүнээс ч гайхамшигтай LG-гийн технологиудыг танилцуулах болно.