Categories
мэдээ нийгэм

Лениний музейг Буддын шашны музей болгоно гэв

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгоход тохиромжгүй гэж үзэж байна. Тус газраас уг обьектыг Буддын шашны соёлын музей болгох талаар мэдээллээ. Харин Үлэг гүрвэлийн буюу палеонтологийн музейг Тэрэлж хүрэх замд байрлах Мэлхий хадны хойно барихаар төлөвлөжээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Буддын шашны соёлын музей байгуулахад гурван тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийхэд болно. Харин Палеонтологийн музейг байгуулахад ойролцоогоор 27 тэрбум төгрөг шаардана гэсэн тооцоо бий. Манайд буддын шашин орж ирээд олон зуун жил болсон. Буддын шашны үзмэрүүд их байдаг ч үнэ цэнийг нь мэдрэхгүй хил дамнуулан худалдаалах тохиолдол их байна. Лениний музейн байранд ийм музей байгуулбал Азидаа томоохонд тооцогдох музей болно” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *