Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-т амилуулна

“Ламбугайн нулимс” дуурийг ням гарагт УДБЭТ-т амилуулна. Уг дуурийг их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Дуурийн цомнолыг хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал бичсэн бөгөөд УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байжээ. XIX зууны Монголын бодит амьдралыг харуулсан энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглож буй үндэсний шилдэг дууриудын нэгд тооцогддог. Бурхны үнэнч зарц, гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж, баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд хөсөр хаягдан үлдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *