Categories
мэдээ улс-төр

​Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулсанд гайхаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “УИХ-ын 39 гишүүний гарын үсэгтэй, УИХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар Ж.Батзандан “ УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, уг тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч ирэх мягмар гариг хүртэл хүлээх нөхцөл байдал үүссэн гэж хэллээ”.

Л.Оюун-Эрдэнэ “Гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд горимын санал гаргах, УИХ-ын даргын зөвлөлийг хуралдуулах шаардлага үүсээд байна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа том жагсаал цуглаан хийж, 40 орчим гишүүд 40 хоног УИХ-ын чуулганыг бойкотлож байж одоогийн түвшинд хүрч байхад заавал хэдэн хоногоор хойшлуулж байгаад гайхаж байна. Бид шаардлагатай бол өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг дахин бойкотлох болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *