Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Би Засгийн газарт орж ажиллахгүй

Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар МАН-ынхан Төрийн ордонд хоёр хуваагдан хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд таны нэр дуулдаж эхэллээ. Та засагт орж ажиллах уу?

-Би Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй гэдгээ эртнээс хэлсэн. Өнөөдрийг хүртэл байр сууриндаа байгаа учраас надад тавьсан саналаас татгалзсан. УИХ-ын гишүүн гэх өндөр сэнтий дээрээс хэлэх үг, хийх ажил их байна. Дэвшүүлэх зарчим ч их байна. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газраа дэмжээд явна. Зөв шийдвэрийн бамбай болж, буруу үйлдэлд жад болж явна гэж бодож байгаа. Энэ Засгийн газар их том шийдвэрийг гаргах байх гэж найдаж байгаа. Сахилга хариуцлагыг чангатгаж ажиллах байх. Ингэж ажиллахын тулд Ерөнхий сайд маань барьцаалагдаагүй байх ёстой. Алдаа хийсэн хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй яваад байвал өөрөө асуудалд орно. Ер нь Засгийн газар удаан засаглаж чадахгүй байгааг хувь хүнтэй биш тогтолцоотой холбож ойлгоосой гэж бодож байна.

-Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх гэхээр эхнээсээ шахаанд орчихоод байгаа юм биш үү?

-Тухайн хүн ийм нөхцөл байдлаас хэрхэн оновчтой гарах вэ гэдэг бол Ерөнхий сайдын асуудал. Жишээлбэл, Сингапурын Ерөнхий сайд Ли Куан ганцхан хүний саналаар сонгогдож байлаа. Тэгснээр Сингапурын түүхийг өөрчилсөн. Үүн шиг боломж байгааг үгүйсгэхгүй. Өөрийнх нь хэлдгээр хананд зургаа өлгүүлэх үү, түүхэнд нэрээ үлдээх үү гэдгийг Ерөнхий сайд шийднэ. Зарим үед буулт хийж, заримдаа давшилт хийж асуудлаас гарах ёстой.

-МАН-ын залуу гишүүд талцал үүсгэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Энэ асуултад би хариулахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *