Categories
мэдээ цаг-үе

Л.Халтар: Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргалаа || DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргалаа. Үүнийг концессын хэлбэрээр гүйцэтгэнэ” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрэгжүүлэх үндсэн зарчим нь Монголын Төмөр зам компани нь бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа монголын төрд шилжүүлнэ.

Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил дээр үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

Баруун босоо чиглэлийн төмөр замын бодлогын бичиг баримт батлагдсанаар эхний ээлжид 1,255 орчим километр буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, харин зүүн босоо чиглэлд Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт маршрутаар 426.6 километр үргэлжлэх зам барих урьдчилсан төлөвлөгөө байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *