Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд Л.Гансүх нарын 10 хүн их хэмжээний мөнгө хувьдаа завшиж улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлсэн юм.

Бүтэн жилийн турш дуулиан дагуулж байгаа энэ хэргийг шүүх хурал харин хэзээ болох нь хараахан товлогдоогүй байна. Л.Гансүхийн хувьд биеийн байдлын шалтгаанаар батлан даалтад гараад байгаа юм. Түүний хувьд суурь өвчин нь сэдэрч хөлийнхөө хурууг хүртэл тайруулаад байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *