Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн бие мууджээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгэсэн. Цагдан хорих төвд хоригдож байгаа түүний бие муу байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр бөөрний архаг үрэвслээр өвдсөн байж болзошгүй байгаа бөгөөд хорихын эмнэлгээр эмчлүүлэхээс татгалзсан гэсэн мэдээлэл байгаа юм. Л.Гансүх өмнө нь БНСУ-д эмчилгээ хийлгүүлж байсан. “Нүүрс”-ний гэх хэрэгт холбогдсоноос хойш, эмчилгээгээ тасалдуулсан тул ясны хавдрын улмаас хөлийнхөө хурууг тайруулсан гэдгээ ярьж байсан юм. Харин саяхан түүний бөөрний архаг үрэвсэл сэдэрч, бие нь тааруу байгаа тул эмнэлэгт хэвтүүлэх гэсэн боловч ийнхүү эмнэлэгт хэвтэхээс татгалзжээ. Л.Гансүх давж заалдах гомдлоо Нийслэлийн шүүхэд гаргасан бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *