Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Урьдчилсан хорих төвд зөвшөөрөлгүйгээр зочилсон гэх мэдээлэл олны анхааралд байсан. Энэ мэдээллийг АТГ-ынхан олонд ил болгосон юм. Тус газрынхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ энэ талаарх бичлэгийг цацсан билээ. Үүний дараахан ШШГЕГ-ын дарга С.Баяндалайгийн тушаалаар Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.