Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд ялын тогтоолыг нь гардуулснаар тэрээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой болсон. Өнөөдөр түүний өмгөөлөгч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол хүргүүлсэн байна. Шүүгчид хэргийн материалтай танилцаж, 21 хоногийн дотор хурлын товыг зарлах юм.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгаж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар буруутган 4.5 жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байна.