Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: АН гүтгээгүй нь батлагдлаа

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлыг дөнгөж сая хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намын сонгуулийн штаб УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогтой холбоотой гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ” гэж МАН-аас үгүйсгэсэн. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа нь хууль зөрчсөнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийг дахин давж заалдаж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ. Энэ бол шүүхийн шатандаа давж заалдаад явж байгаа хэрэг гэдэг нь нотлогдлоо. Бид гүтгээгүй нь батлагдлаа.

Орон нутагт элдэв булхай гарсаар байгаа талаарх мэдээллийг Ардчилсан намын сонгуулийн төв штабт ирүүлсээр байна. УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Л.Мөнхбаатар нь гар утасны нэгж тараасныг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн.

Бүх аймгийн төлөөллийг байршуулж 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл санал тоолох машин нь Ардчилсан намын талд байгаа гэсэн цуу яриа гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна.

Ардчилсан намаас 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган яриаг зориудаар тарааж байна. Ардчилсан нам мөнгө тараахгүй, сонгуульд шударгаар өрсөлдөх болно. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” гэлээ.