Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт элсүүлдэг тогтолцоог халсан DNN.mn

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимын, танхимын бус гэсэн хэлбэрээр  хичээл эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийж 100 орчим тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар болсон. Сүүлийн хоёр сар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг мэдээлэхэд таатай байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141 мянган хүүхэд байгаа юм. Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102 мянган нь хүлээн авах суурин хүчин чадалтай. 2022-2023 онд 106 мянган хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байсан. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянган орчим хүүхэд байсан. Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна. Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байсан. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1 болон аравдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *