Categories
мэдээ спорт

Л.Дорж ахмадын УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлэв

Монголын гольфийн холбооноос “Очир” ХХК-тай хамтран ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг наймдугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 83 оноогоор Л.Дорж түрүүлсэн бол 86 оноогоор Н.Цогтоо, 90 оноогоор Д.Амарсайхан оржээ. Ахмад гольфчин Л.Дорж улсын аваргад хоёр дахь удаагаа түрүүлсэн бол Н.Цогтоо гурав дахь удаагаа дэд байрт шалгарлаа.

Тэмцээний handicap-ын төрөлд С.Хөдөлмөр, Д.Жаргалсайхан, Ч.Ганболд нар эхний 3 байрыг эзэллээ.

Мөн “Nearest” буюу тугандаа хамгийн ойр буулгасан тамирчнаар Ц.Сэдваанчиг (2.45 м), “Longest” буюу хамгийн хол цохисон тамирчнаар Л.Дорж (225 м) шалгарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *