Categories
мэдээ нийгэм

Л.Болд: Намайг Б.Хурц гүтгэсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ж.Батзанданг эрэн сурвалжлах шаардлагагүй, ордонд ажлаа хийж байна. Оффшортоо тэмцэж байгаа болохоор Ж.Батзанданг гутаан доромжилж байна. МАНАН бүлэглэлийн оффшорчид, луйварчдыг гутаан доромжлох тусам Ж.Батзандан, Л.Болд нар долоон бурхан шиг гялалзана. Шударга иргэдийн нэгдсэн эвлэлээс МАНАН-гийн олигархиуд айж, УДШ бүртгэхгүй гэж байна. ШИНЭ-ийг заавал бүртгэх ёстой, бүртгүүлэхийн төлөө тэмцэнэ. Бид ШИНЭ-ийг бүртгэх бичгийг хүргүүлсэн.

Түр хорооны гишүүний хувьд олон иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэг ирүүлсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг та бүхэнд үзүүлсэн. Ирэх долоо хоногт эрүүдсэн шүүхтэй холбоотой шүүх хурал Төв аймагт болно. Эрүүдсэн шүүсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах ёстой гэж Түр хороны гишүүд байр сууриндаа хэвээр байгаа.

Элийдорж, хулхи генералын хийсэн хууль бус үйлдэл ил болж байна. УИХ-ын таван гишүүн 23 хэргийг шалгуулахаар УЕП руу явуулсан. УИХ-ын гишүүд бид шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан бичгээ шүүхэд хүргүүлсэн. МАНАН бүлэглэл сандарч үймж, эцсийн амьсгалаа хураахын өмнө Монголын ард түмнийг доромжилж, эрээ цээргүй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр баялгийн төлөө дайн явагдаж байна. Говийн аймгуудад ажиллалаа. Иргэний нийгмийн байгууллагууд санаачлаад Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Тост, тосон бумбыг хамгаалах цаг болсон. Уул уурхайн лиценз тойрсон асуудал МАНАН мафийн хийсэн үйлдэл. Намайг Б.Хурц гүтгэсэн. Гэтэл шүүх Б.Хурцын талд шийдвэр гаргаж, хууль зөрчсөн. Би УИХ дээр Б.Хурц гэдэг хүний нэр дурдаж, юм яриагүй. МАНАН-гийн шүүх гурван шатандаа хуйвалдаантай шийдвэр гаргасан хэмэгэээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ЖДҮХС-аас зээл авч мөнгө угаасан гэж байгаа. Энэ талаар…?

-МАНАН-гийн сөрсөн базаа гэдэг тоглоом явж байна. Ж.Батзандан мөнгө угаах нь битгий хэл цамцаа ч олигтой угааж чаддаггүй хүн. Хэрвээ мөнгө угаасан баримт байвал гаргаад ир.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *