Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн араас ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн цаг үеийн байдлаар тайлбар хийлээ.
Тэрбээр “ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн баг болон бусад судалгаагаар энэ сарын 15-наас халдвар буурах төлөвтэй байсан ч сонгууль болон шагналын үйл ажиллагаа халдвар өсөхөд нөлөөлсөн. Шагнал авсан иргэд баяр тэмдэглэж, хүний бөөгнөрөл үүсгэх тохиолдлууд гарсан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр томоохон үйл ажиллагааны улмаас хүн амын хөдөлгөөн ихэссэн. Нөгөөтээгүүр дархлаажуулалт эхлэхэд иргэд тайвширч халдвар хамгааллаа сулруулдаг. Дархлаажуулалтад хэт найдаж, халдвар бүр байхгүй болно гэсэн хүлээлт үүсдэг. Гэвч үр дүн өөр гарсан тул олон нийт бухимдаж үүсэж байна. Халдварын тархалтыг ажиглахад гаднаас гэхээсээ илүү монголчуудад тархсан вирус мутацад орсон байх магадлалтай.
Тэгэхээр дараах гурван хүчин зүйлээс халдварын тархалт шалтгаална.
1. Хөдөлгөөний эрчим
2. Дархлаажуулалт
3. Вирусийн мутац хэр байх нь нөлөөлнө. Тиймээс хэн нэгэн эсвэл дархлаажуулалтад хэт найдах нь хариуцлагыг өөрөөсөө холдуулах шалтгаан болж байна. Хүн бүр өөрөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй” гэлээ.