Categories
гадаад мэдээ

Кубын ерөнхийлөгч асан Фидел Кастро 90 насныхаа ойг тэмдэглэлээ

Кубын ерөнхийлөгч асан Фидел Кастро өнөөдөр 90 насныхаа төрсөн өдрийг өөрийн ойр дотны хүмүүстэй тэмдэглэжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш олны нүдэн дээр гараагүй бөгөөд энэ удаад сандлаасаа огт босоогүй байна. Тэрээр Хаванагийн Карл Марксийн театрт өөрийн дүү ерөнхийлөгч Раул Кастро болон Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нартай хүрэлцэн иржээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг хүчтэй шүүмжилдэг байсан юм. Хирошимад цөмийн зэвсэг хаясныхаа төлөө уучлалт гуйх ёстой хэмээн тэрээр мэдэгдэж байлаа.

Фидел Кастро нь 2008 онд суудлаасаа бууж түүний дүү Раул Кастро нь Кубын ерөнхийлөгч болсон юм. Мөн Барак Обама таван сард Японд айлчлах үеэрээ дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хирошимад бөмбөг хаясныхаа төлөө уучлал гуйсан байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *