Categories
гадаад мэдээ

Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

Куба улсын эмч нар бага сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулах хөтөлбөрийг пүрэв гаригаас эхлүүлжээ.

Хавана хотын эрүүлийн мэндийн нэгэн төвөөс мэдээлснээр, хүүхдүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн “Soberana 02” вакцинаар дархлаажуулна.

Кубын Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл, есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд 2-11 насны 1.1 сая орчим хүүхдийг, есдүгээр сарын 5-наас арваннэгдүгээр сарын 5 хүртэл 12-18 насны 855 мянган хүүхдийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.

Куба улсад 768 мянга гаруй хүн халдвар авч, 6 523 хүн нас барсан бол 730 мянга гаруй хүн эдгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *