Хьюстен Рокетс багийн холбон тоглогч Крис Пол тэрээр бэртлийн улмаас өрнөд бүсийн финалын хамгийн чухал гэгдэх сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй билээ. Түүнийг гэмтснээс хойш Хьюстон Рокетс давуутай байсан 3-2 илүүрхлээ алдаж финалдах боломжоо алдсан билээ. Тэгвэл багийн түлхүүр тоглогчдын нэг Эрик Гордон багийн ахлагч Крис Полын талаар мэдэгдэл гаргасан байна. Эрик Гордон “сүүлийн хоёр тоглолтод Крис Пол тоглосон бол манай баг финалд шалгарах байсан” гэжээ.
Хьюстен Рокетс баг өчигдөр болсон өрнөд бүсийн шигшээ цувралын шийдвэрлэх 7 дах тоглолтонд 101 – 92 харьцаатай хожигдсон юм.
Сүүлийн хоёр тоглолтонд яг нэг ижил дүр зураг харагдсан. Рокетс эхлэлийг сайн тавьсан хэдий ч төгсгөлөө хийж чадаагүй нь ахмад туршлагатай тоглогч, багийн найруулагчийн орон зай дутагдаж буйн нэг баталгаа болсон. 2018 оны НБЭ-ийн финал орон нутгийн цагаар ирэх Пүрэв гарагт эхэлнэ. Голден Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд 4 дэх жилдээ дарааллан НБЭ-ийн финалд өрсөлдөхөөр болоод байна.