АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Ковид-19” вирусийн гарал үүслийн талаарх мэдээллийг нууцаас гаргахыг Үндэсний тагнуулын албанд үүрэг болгожээ. “Ирээдүйд цар тахал гаргахгүйн тулд бид Ковид-19 вирусийн гарлыг мэдэж байх ёстой. Манай засаг захиргаа халдвартай холбоотой бүхий л мэдээллийг тухайлбал, Уханийн вирус судлалын хүрээлэнтэй холбоотой байж болох хувилбарыг бүрэн шалгаж байна” хэмээн Жо Байден хэлжээ. АНУ-ын засаг захиргаа аль болох олон нууцыг ил гаргана. Гэхдээ тагнуулын зарим мэдээг илчлэхгүй байх эрхийг Байден өөртөө авч байгаа аж.
Энэ сарын 2-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, Ковид19 нь лабораториос алдагдсан гэдэг нь төгсгөл биш мөрдөн шалгалт үргэлжилж байна гэжээ.
Г.АМАРСАНАА