Мэргэжлийн сүмогийн Хацу башёгийн 14 дэх өдрийн барилдаан амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн онцлох барилдаан их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисенасато нарын хооронд боллоо. Озэки Кисенасато ошидаши мэхээр аваргыг давж 50 хувийн амжилтаа үзүүллээ. Хакүхо их аварга маргааш Харүмафүжи аваргатай барилдана.
Их аварга Хакүхотой тэмцээнийг тэргүүлж явсан озэки Котошогикү сэкиваке Точиозаныг ёорокири мэхээр давж тэмцээнийг ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрээр маргааш энэ сард тааруухан амжилттай яваа озэки Гойдотой барилдана. Хэрвээ энэ барилдаанд давбал япон хүн 10 жилийн дараа сүмогийн дээд зиндаанд түрүүлэх боломжтой болно.