Монгол Улсад энэ сарын 24-ний байдлаар короновирусний халдвартай 25 хүн эмчлүүлж байгаагаас 11 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.
ХӨСҮТ болон салбар лабораторийн шинжилгээгээр короновирусний халдвартай тохиолдол 337 бүртгэгдсэнээс 312 нь эдгэрэв. Өнгөрсөн хугацаанд хилийн чанадаас эх орондоо ирсэн 30382 хүнийг зороновирусний шинжилгээнд хамруулж тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 3542 хүн тусгаарлалтад байна.
Дэлхий дахинд коронавируст халдварын 41,5 сая тохиолдол бүртгэгдэж, 31,4 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ.