Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19) эрүүл мэндийн яам мэдээлж байна

Жирэмсэн болон хөхүүл эхэд:

– Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх
– Эмчийн хяналтад байх
– Амны хаалт зүүх
– Олон нийтийн газраар явахгүй байх
– Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах
– Тайван стрессгүй, ядрахгүй байх
– Сайн унтаж амрах
– Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
– Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
– Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
– Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
– Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах
– Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах
– Гэрээ 2 цаг тутам агааржуулах
Гэр бүлийн гишүүдэд:
– Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх
– Хүүхдийг үнсэхгүй байх
– Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх
– Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
– Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх
– Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх
– Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
– Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *