Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАДААДЫН ЗАРИМ УЛС ОРНУУДЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Image result for КОРОНАВИРУС"

АВСТРАЛИ

Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй.

2020 оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонгконг руу хэвийн үргэлжлүүлнэ.

ВЬЕТНАМ

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.

СИНГАПУР

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.

ЯПОН

2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.

ХОНГКОНГ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *