“Эрдэм транс” ХХК-ийн кондуктор Ч.Дэлгэрмаа, Н.Одончимэг нар өнөөөдөр мэдээлэл хийлээ. “Эрдэм транс” нийтийн тээвэр үйлчилгээний компани жолооч, кондукторууддаа сэтгэл зүйн болон эдийн засгийн дарамт үзүүлж эрхийг нь зөрчиж байгаа гэж тэд ярив. Ч.Дэлгэрмаа “Манай компаний удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал байтугай, цалин хөлс дээр ч анхаарлаа хандуулдаггүй. Тэр бүү хэл, жолооч кондуктар бид нарыг мөнгө идэж уудаг хэмээн дарамталдаг” хэмээн ярив. “Эрдэм транс” ХХК-ийн хувьд 500 орчим ажилчинтай юм байна. 40 орчим нь үйлдвэрчний эвлэл байгуулахаар гарын үсэг зуржээ. Харин “Эрдэм транс” ХХК-ийн ашиглалтын албаны дарга Д.Хатанбаатар “Наад хүмүүс чинь манай компанийн төлөөлөл биш. Халагдах тушаал нь аль хэдийнэ гарсан. Н.Одончимэг,Ч.Дэлгэрмаа нар хэд хэдэн удаагийн шалгалтаар орлогын мөнгөнөөс халаасласан нь илэрсэн” гэсэн тайлбар өглөө.