Categories
мэдээ нийгэм

Компьютерийн хорноос хамгаалж ногоон цай уугаарай

Гар утас, зурагт, компьютерээс ялгарах цахилгаан соронзон долгион нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд төдийгүй бүх насны хүмүүст нөлөөлж, тархи мэдрэлийг ядраан, нүдний харааг муутгадаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгвэл Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдгийг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй аж. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг гэнэ.

Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодоос шахан гаргадаг байна. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөр бүр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодыг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.

Мөн энэ төрлийн цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед ногоон цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *