Categories
мэдээ спорт

Кисеносато ялагдлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ 2018 оны сүүлийн Кюүшюү башё Фүкүока хотод эхэллээ. Энэ сарын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөн. Тэгвэл аваргуудаас ганцаараа үлдсэн Кисэносатокомүсүби Такакешод өвдөг шороодлоо.

Такакешо өнгөрөгч тав, долоодугаар сард 10, есдүгээр сард есөн авсан юм. Түүний хувьд энэ башёд дээд цолтой бөхчүүдийн нэгээр бичигдэж байгаа бөгөөд гараагаа амжилттай эхлүүллээ. Кисэносато аваргыг энэ башёд түрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ч эхний барилдаанд Такакешод ялагдлаа.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров нар учраа бөхөө давсан бол Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар ялагдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *