Кинонд хос болж жүжиглэсний дараа нэг нэгэндээ дурлаж, үерхэж байсан хосууд дундаас хамгийн алдартайг нь сонгож, танилцуулахаар бэлтгэлээ.
Роуз Лесли ба Кит Харингтон (Game of Thrones)
“Game of Thrones” цувралд хос болж жүжиглэдэг залуус бодит амьдрал дээр нэг нэгэндээ дурлаж, үерхэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 23-нд хуримаа хийсэн билээ.
Кэану Ривз ба Шарлиз Терон (Sweet November)
Тэд 1997 онд танилцсан ч, 2001 онд “Sweet November” кинонд хамтран тоглохдоо, сэтгэл алдарч, болзож эхэлсэн. Гэвч удалгүй хосууд харилцаагаа дуусгасан тухай мэдэгдэл гаргасан юм.
Эштон Катчер ба Мила Кунис (70-аад оны шоу)
Тэд бол Холливудын хамгийн тогтвортой хосуудын нэг юм. Жүжигчид анх 1998 онд цацагдсан “70-аад оны шоу” киноны зураг авалтын үеэр танилцаж, тэд 2015 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.
Райан Гослинг ба Рейчел МакАдамс (Тэмдэглэлийн дэвтэр)
Киноны зураг авалт дууссаны дараа хосууд болзож эхэлсэн байна. Тэдний хайр дурлалын харилцаа 2004 онд эхэлж, 4 жилийн дараа дуусгавар болсон юм.
Чаннинг Татум, Женна Дьюан (Step Up)
Тэд 2006 онд “Step Up” кинонд тоглохдоо танилцаж, 2009 онд хуримаа хийсэн. Гэвч 9 жил хамт амьдарч, нэг охинтой болсны эцэст хосууд маань хэдхэн сарын өмнө салсан билээ.
Майли Сайрус ба Лиам Хемсворт (The Last Song)
Дуучин бүсгүй болон жүжигчин залуу нь “The Last Song” кинонд тоглохдоо нэг нэгэндээ дурлаж, тухайн цаг мөчөөс тэдний хайрын түүх эхэлсэн юм. Тэд 2012 оноос болзож эхэлсэн ч, 2013 онд салсан. Харин 2016 онд эргэн нийлж, сүй тавьсан байсан ч, саяхан ахин хоёр тийш болсон билээ.
Роберт Паттинсон ба Кристен Стюарт (Twilight)
“Twilight” киноны гол дүрийн жүжигчид 2008-2013 хооронд хамт байсан ч, Кристен Стюарт өөр нэгэн найруулагчтай учир битүүлгээр хамт байгаа зураг нь дэлгэгдсэнээс болж, салсан хэмээдэг. Тэд хамтран жүжиглэх олон жилийн гэрээтэй байсан учир салсан ч, кинондоо тоглож дуусгасан аж.
Брэд Питт ба Анжелина Жоли (Mr. & Mrs. Smith)
Тэд 2005 онд анх “Mr. & Mrs. Smith” кинонд хамтран тоглож, нэгэндээ сэтгэл алдарчээ. Тухайн үед Брэд Питт нь жүжигчин Женнифер Анистонтой сүй тавьсан байсан учир, олны хэл ам ширүүн байж, Жоли, Пит хоёрыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан. Эцэстээ тэд 2014 онд гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх хэмээгдэх болсон ч, 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.
Блейк Лайвли, Райан Рейнольдс (Green Lantern)
Ногоон дэнлүү киноны дараа тэдний нөхөрлөл нь романтик харилцаа болж, 2012 онд хуримаа хийсэн юм. Тэд одоогоор хоёр хүүхдийн эцэг эх болжээ.