Categories
гадаад мэдээ

Хятадуудын бүтээсэн “Маtte 9” гар утас дэлхийн зах зээлд гуравт явж байна

Хятадын “Huawei Technologies” компани дэлхийд тэргүүлэх “Apple” болон “Самсунг”-ын араас маш хурдацтайгаар нэхэж байна. Тус группийн гүйцэтгэх захирал Ричард Ю “Reuters”-т өгсөн ярилцлагадаа хоёр жилийн дотор дэлхийн ухаалаг утасны зах зээлд хоёр дахь хамгийн том нийлүүлэгч болох зорилго тавьснаа дурджээ.

Харилцаа холбооны “Huawei” компани нь хэрэглээний төхөөрөмжүүдийн зах зээлд нэвтэрч ороод хэдхэн жил болж байгаа ч ухаалаг утасны зах зээлд дэлхийд гуравт эрэмбэлэгдэхээр том нийлүүлэгч болж чаджээ.

“Huawei” өнгөрсөн мягмар гарагт дээд зэрэглэлийн шинэ утсаа танилцуулсан бөгөөд нэг бүр нь 699 еврогийн үнэтэй бол “Porsche” загвараар зохион бүтээсэн хувилбар нь 1395 еврогийн үнэтэй аж. Уг гар утас нь шинэ хиймэл оюун ухаантайгаараа онцлог гэнэ. Тодруулбал, уг гар утас нь хэрэглэгчийн дадал зуршлыг мэддэгээс гадна хамгийн их ашигладаг аппликейшнуудыг автоматаар сонгох горимд шилждэг байна.

Судалгааны “Strategy Analytics” гэдэг байгууллагын мэдээлснээр, “Huawei” компани энэ оны гуравдугаар улиралд гэхэд зах зээлд 33.6 сая ширхэг гар утас нийлүүлснээр зах зээлийн 9 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээрээ тус компани дэлхийн гурав дахь том нийлүүлэгч болсноо баталжээ.

Харин “Apple” компани 45.5 сая ширхэг гар утас нийлүүлснээр зах зээлийн 12 хувийг эзлэн 2 дугаарт жагсч байгаа бол “Samsung” компани 75.3 сая ширхэг гар утас нийлүүлэн зах зээлийн 20.1 хувийг эзэлснээр дэлхийд тэргүүлж байна.

“Matte 9” гэдэг шинэ гар утас нь Герман, Франц болон Их Британи зэрэг Европын томоохон зах зээлүүдэд тэсрэлт хийж чадна гэж тэд найдаж байгаа бөгөөд Финландад бид аль хэдийн борлуулалтаараа тэргүүлж байгаа аж.

“Apple” шинэ бөгөөд гайхмаар загвартай гар утас гаргаж ирж чадахгүй байгаа бол “Samsung”-ийн нэрийн хуудас болсон гар утас нь ихээхэн хэл ам дагуулж байгаа зэрэг нь “Huawei”-д том боломж олгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *