Categories
гадаад мэдээ

Хятадын талаас Өмнөд Солонгосын зарим хуваарьт нислэгийг цуцалжээ

Хятад онгоц зурган илэрцүүдӨмнөд Солонгосын нисэх компани болох “Easter Jet” –н Чонжү, Чежү хотоос Хятадын Нинбо Жинжян, Харбин хүрэх онгоцний нислэгийг хятадын талаас цуцалсан болохыг тус компани мэдэгдлээ. Энэ нь

Солонгосын хойгт АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байршуулсанаас Бээжин, Сөүлийн дипломат харилцаанд зөрчил үүсгээд байгаатай холбоотой аж.

Өнөөдрийн байдлаар Хятадын “Eastern Airlines” болон “Spring Airline” компаниуд Өмнөд Солонгосын Чежу арал хүрэх ирэх долоо хоногийн хуваарьт нислэгийн тасалбарыг худалдаалахгүй байна.Үүний зэрэгцээ далайн тээврийн хэд хэдэн компани хоёр орны хоорондох бараа тээврийн үйлчилгээг зогсоосон байна.

Хятадын засгийн газрын зүгээс иргэдийг Өмнөд Солонгосын санал болгож буй визний багцыг худалдаж авахгүй байхыг уриалсан юм. “THAAD” пуужингийн системийг Солонгосын хойгт байршуулахын эсрэг Хятадын талаас авч буй арга хэмжээ нь БНСУ-ын аялал жуулчлал, худалдааны салбарт хохирол учруулж эхэлжээ. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд тус улсад ирдэг гадаадын иргэдийн тал хувь нь хятадууд байдаг аж. Үүний хариуд Өмнөд Солонгосын засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын эсрэг гомдол гаргахаар зэхжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *