Categories
мэдээ нийгэм

“Хятадын соёлын өдрүүд 2017” Улаанбаатарт нээлтээ хийлээ

БНХАУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг манай улсад гуравдахь удаагаа зохион байгуулж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гадаадад байнга оршин суугаа Хятад иргэдийн хэрэг эрхлэх албанаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр Монгол-Хятадын “Найрамдал” сургууль дээр боллоо.

Энэ үеэр БНХАУ-ын Ши Цуан мужийн Гадаад харилцааны нийгэмлэгийн орлогч дарга Шин Циов “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг Монгол Улсад гуравдахь удаагаа зохион байгуулах гэж буйдаа маш их баяртай байна. Анх 2012 онд энэхүү арга хэмжээ явагдаж байсан бол өнөөдөр ийнхүү гуравдахь удаагаа болох гэж байна. Арга хэмжээний хүрээнд монголын сурагчдад хятад багш нар хичээл зааж, өнөөгийн хятадын боловсролын чиг хандлага ямар байгаа, ямар чиглэлээр явагддаг гэх мэт олон талын мэдлэг олгох юм. Бид энэхүү арга хэмжээг жил бүр дэлхийн өөр өөр улсад зохион байгуулдаг бөгөөд энэ жил ийнхүү Монгол Улсад ирж, хүүхэд багачуудад соёл уламжлалаа таниулж байгаадаа баяртай байна” гэв.

Тэгвэл уг арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн захирал Жянь Шянь Мэй “Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын найрамдал харилцааг өргөжүүлж, хүүхэд багачууд хоёр орны соёл, боловсролтой эх орондоо танилцах боломжийг олгодогоороо давуу талтай юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд сурагчдад хятадын уран зургийн гайхамшигт хичээл, эртний ушугийн хичээл, дуу хөгжим гэх мэт хичээлүүдийг хятад багш нар заана” гэдгийг дуулгасан.

Дашрамд өгүүлэхэд “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ 14 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *