Categories
гадаад мэдээ

Хятадын шинэ удирдагчид тодорлоо

ЗурагБНХАУ-ын хамгийн дээд удирдлага бол ХКН-ын Намын Төв хорооны /НТХ/ Улс төрийн товчооны /УТТ/ Байнгын хороо билээ.

Тэгвэл өчигдөр оройн хуралдаанаар шинээр сонгогдсон Намын Төв хорооны гишүүд өнөө өглөө хуралдаж 19 дүгээр удаагийн УТТ-ны 25 гишүүн, тэр дундаа Хятад улсыг дараагийн таван жилд удирдах удирдагчид болох Улс төрийн товчооны Байнгын хорооны долоон гишүүнийг сонгожээ.
Ши Жиньпин, Ли Көцян нар улиран сонгогдсон бол, Хан Жөн, Жао Лөжи, Ван Хунин, Ли Жаньшү, Ван Ян зэрэг таван гишүүн шинээр сонгогдсон байна. Гэхдээ тэд бүгд 18 дугаар НТХ-ны УТТ-ны гишүүд байсан юм.

Ши Жиньпиний хувьд ХКН-ын ЕНБД-аар дахин таван жил ажиллахаар болсон төдийгүй энэ удаагийн Их хурлаар Намын дүрэмд түүний “Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаа”-г тусгасан нь түүний нэр хүндийг улам бүр өргөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *