Categories
гадаад мэдээ

Хятадын сансрын хөлөг сарын дараа Ангарагийн тойрог замд хүрнэ

Хятад улсын хөөргөсөн Ангараг гаригийг судлах гариг хоорондын “Тяньвэнь-1” хөлөг ирэх хоёрдугаар сард Улаан нүдэн гаригийн тойрог замд хүрнэ гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар мэдээлжээ.

Тус хөлөг нь сансарт нийт 163 хоногийг өнгөрөөж, 400 сая км зам туулаад байгаа бөгөөд одоо дэлхийгээс 130 сая км зайд, Ангараг гаригаас 8.3 сая км зайд байгаа юм. “Тяньвэнь-1” хөлөг нь Ангараг руу шууд бус хагас дугараг хэлбэртэй замаар нисэж байгаа учраас аппаратаас дэлхий хүртэлх зай нь туулсан замаас нь бага байгаа билээ.

2020 оны долдугаар сарын 23-нд өмнөд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас “Чанжэн-5” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн уг аппарат Ангараг гаригийн тойрог замд нийтдээ гурван сар орчим ажиллах юм. Ингээд тавдугаар сард буугч аппарат нь нарны аймгийн хамгийн том тогоонд тооцогддог Утопиа тэгш газарт бууж, Улаан нүдэн гаригийг судалж эхлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *