Categories
мэдээ нийгэм

Хятадын Элчин сайд Архангай аймагт ажиллав

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лун тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймагт энэ сарын 28,29-ний өдрүүдэд ажиллав. Элчин сайд Эрдэнэбулган сумын I сургуульд “Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж” гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн юм.

Тус үзэсгэлэн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж 60 гаруй жилийн түүхтэй хоёр орны найрамдалт харилцааны баталгаа болсон гэрэл зургуудыг сонирхсон юм.
Архангай аймаг БНХАУ-ын Юньнань муж, ӨМӨЗО-ны Засгийн ордонтой найрамдал, хамтын ажиллагааны гэрээ проткол байгуулж, Өвөрмонголын Улаанхад хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон юм байна.
“Өвөрмонголын соёлын өдрүүд” анх удаагаа хөдөө орон нутгаас Архангай аймагт зохион байгуулагдаж, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид Өвөрмонголын Улаан хад хотод айлчлан тоглолт хийсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд бэхжиж буй гадаад харилцаа нь аймгийн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.
Улсын хэмжээнд ганцхан байдаг Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит хүүхдийн цэцэрлэг Архангай аймагт байдаг бөгөөд энэ жил Хятад улсын буцалтгүй тусламжаар нэг багт хүүхдийн цэцэрлэг баригдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *