БНХАУ-ын Хунань мужийн Хэньян хотын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амь үрэгдсэн байна. Хятадын зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зэвсэг хурааж байхад дэлбэрэлт болжээ. Агуулах тэр чигээрээ галд автсан бөгөөд нас барагсад бүгд цэргийн албан хаагчид гэнэ. Аз болоход жирийн иргэд үүнд өртөөгүй хэмээн Хятадын эх сурвалжууд мэдээллээ.