Categories
гадаад мэдээ

Хятадад онгоц үйлдвэрлэж эхэллээ

Хятадын хамгийн анхны Үндэсний үйлдвэрлэлийн зорчигч тээврийн C919 онгоцны угсралтын ажил өнөөдөр дуусчээ. “COMAC” компанийн Шанхай дахь үйлдвэрийн байранд дэлгэн тавьсан онгоцыг Засгийн газар болон холбогдох албаны хүмүүс үзэж сонирхсон байна.

Хятад улс дотооддоо онгоц үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд Европын нисэх онгоцны томоохон компани Эйрбус болон АНУ-ын Боинг компанийн монополь эрхтэй зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олохыг зорьж байгаа аж. C919 онгоц нь 168 хүний суудалтай гэнэ. Түүнчлэн хамгийн ихдээ 5555 км хүртэлх зайд зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Энэ онгоцыг COMAC компанийн Шанхай дахь үйлдвэрт жил гаруйн хугацаанд угсарчээ. COMAC компанийн захирал Жин Зуанлоны хэлж буйгаар туршилтын анхны нислэгийг ирэх онд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Хятадын дотоодын үйлдвэрлэлийн уг онгоцны захиалга одоогийн байдлаар 517-д хүрсэн бөгөөд захиалгын ихэнхийг нь дотоодын компаниуд өгчээ. Гэхдээ Тайланд зэрэг гадаадын орноос цөөн тооны захиалга ирээд байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *