Categories
гадаад мэдээ

Хятадад Меранти хэмээх хар салхи болж байна

Меранти хэмээх хар салхи Тайваныг дайрч Хятадын гол нутгууд болох Фужиан мужийн Сиамен дүүргийг пүрэв гаригт буюу өнөө өглөө дайрчээ. 370 км/цаг-н хурдтай хүчтэй хар шуурганд Тайваны өмнөд хэсэг эхлэн өртсөн байна. Энэхүү хар салхи нь 2013 онд Филлипинд үүссэн хар салхинаас хойших хамгийн хүчтэй салхиар нэрлэгджээ. Сэтгүүлчид болон зураглаачид энэхүү үйл явдлыг сурвалжилахаар өнө өглөө эрт ажилдаа гарчээ. Хэд хэдэн барилга нурж салхи улам ширүүсэж байна хэмээн тэд мэдээлж байна. Хятадад одоо томоохон баяр болж хүмүүс гэр бүлтэйгээ аялалаар гэрээ орхин явж байгаа үед хар салхи болж байна.

Хотын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд China Airlines өнөөдрийн 200 гаруй нислэгээ цуцалжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *