Categories
гадаад мэдээ

Хятадад хоёр дахь “Титаник”-ийг барина

Их Британийн далайг гатлах “Титаник” хөлөг онгоцны хоёр дахь хувилбарыг 2022 он гэхэд барьж дуусгах тухай “Evening Standard” мэдээллээ. Энэ хөлөг Дубай-Саутгемптон, дараа нь Нью-Йоркийг чиглэн аялах гэнэ. Энэ хөлгийг Хятадад Австралийн тэрбумтан Клайв Палмерын захиалгаар барих аж. Ирээдүйн энэ хөлөг дээр 2400 зорчигч байрлах бөгөөд онгоцны багт 900 хүн байх юм.

Шинэ хөлөг онгоц өмнөх хувилбарын доторх засал чимэглэлийг давтах бөгөөд WiFi байх гэнэ. “Blue Star Line компани “Титаник”-ийн өмнөх засал чимэглэлийг хуучнаар үлдээж аюулгүй байдлыг хангах орчин үеийн технологи, навигациар хангаснаар зорчигчдод дээд зэргийн тав тухыг олгох болно” хэмээн Клайв Палмер ярьсан байна.

Аялах явцдаа “The Titanic II” мөсөн уултай мөргөлдөж буй үйл явцыг зохиомлоор давтах байсан ч шүүмжлэлд өртөн энэ саналаас татгалзсан гэнэ. Анхны “Титаник” хөлгийг 1912 онд “White Star Line” компанийн захиалгаар барьсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн том хөлөг гэгдэж байсан юм.

Гэвч Саутгемптон-Нью-Йорк чиглэлд явж байхдаа мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн түүхтэй. Тухайн үед хөлөг дээр 1317 зорчигч, хөлгийн багийн 908 хүн байсан. Үүнээс 1496 хүн амь үрэгдэж 712 хүн амьд үлдэж чадсан юм.

Т.БҮРЭН


One reply on “Хятадад хоёр дахь “Титаник”-ийг барина”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *