Categories
гадаад мэдээ

Хятадад дизель түлшийг хязгаартай худалдаж эхэлжээ

Хятадын хэд хэдэн бүс нутагт өчигдрөөс эхлэн шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсэж, дизель түлшийг жолооч нарт хязгаартай худалдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Ачааны автомашины зарим жолооч нар түлш авахаар бүтэн өдөр дараалалд хүлээж байгаа тухайгаа Хятадын Вэйбо сошиал сүлжээнд мэдээлсэн байна.

“Одоо тулгараад байгаа дизель түлшний хомсдол бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх бизнест голлон нөлөөлж байгаа бололтой. Үүнийг дэлхий дахинд нүүрлээд байгаа нийлүүлэлтийн хямралын илрэл гэж үзэж байна” гэж Economist Intelligence Unit байгууллагын Хятадын зах зээл хариуцсан захирал Мэтти Бекинк ярьжээ.

Сүүлийн саруудад Хятадад нүүрс, байгалийн хийн хомсдол үүсэж, үнэ ханш нь дээд хэмжээндээ тулж өсөөд байгаа. Үүнээс үүдэлтэй эрчим хүчний хомсдолын улмаас үйлдвэрүүд хаагдаж, айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хязгаарлах болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *