Categories
гадаад мэдээ

Хятадад агаарын бохирдлын улмаас 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өнөөдөр Хятадад 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Учир нь тус улсын агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн учраас ийнхүү 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж. Бээжингийн агаарт үүссэн гашуун өтгөн утаа хэвийн хэмжээнээс 24 дахин ихэссэн байна. Агаарын бохирдлын улмаас Бээжин хотоос Шанхай хүрэх 30 нислэгийг цуцалсан тухай “China daily” мэдээлжээ.

Хятад улс нь жилд 9-10 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг хэмээх тооцооллыг 2013 онд гаргаж байсан юм. Энэ нь АНУ-ынхаас хоёр дахин их, Европын холбооны орнуудаас 2.5 дахин их аж. Бээжингийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, үйлдвэрүүдийг хаан, зарим онгоцны нислэгийг цуцалсан энэ үед Хятадын дарга Си Жиньпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хуралд оролцоод буцаж байгаа юм. Төрийн тэргүүн Си Жиньпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг авахаа амласан бөгөөд “Энэ тэмцэлд ядуу буурай орнууд эдийн засгаа золиослох ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *