Categories
гадаад мэдээ

Хятад “Wikipedia” сайтыг блокложээ

БНХАУ-ын эрх баригчид нэвтэрхий толь “Wikipedia”-ийг хориглож, блок хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Хэрэглэгчдийн мэдээлж буйгаар тус нэвтэрхий толь руу өнгөрөгч сарын эцсээр нэвтрэх боломжгүй болсон гэнэ.

Тус улсын эрх баригчид 2010 оны эхээр “Wikipedia”-ийн хятад хувилбарыг хааж байсан бол энэ удаа бүх хэл дээрх хувилбарыг нь хаажээ.

Эрх баригчид ямар шалтгаанаар цахим нэвтэрхий толийг хаасан шалтгаанаа тайлбарлаагүй гэж “Wikipedia”-гийн удирдлагууд мэдэгдээд “Уг шийдвэрт их гайхаж байна. Бээжин бидэнд мэдэгдэхгүйгээр Хятад дахь үйл ажиллагааг минь хязгаарлалаа. Бид өнөөг хүртэл тайлбар авч чадаагүй байна” гэсэн байна.

Сонирхуулахад, Туркт хэсэг бүлэг цэргийн албан хаагчид төрийн эргэлт хийхийг санаархсан үйл явдлын дараа Анкарагийн эрх баригчид “Wikipedia”-г хаасан бол Венеусэль энэ оны нэгдүгээр сарын 17-нд тус нэвтэрхий толийг блоклосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *