Categories
гадаад мэдээ

Хятад улс бусад орнуудыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудалд оролцохгүй байхыг сануулав

Хятад улс хөрш зэргэлдээх филиппин болон Вьетнам зэрэг улстай маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгисийн асуудалдаа бусад орнуудыг хөндлөнгөөс хутгалдахгүй байхыг уриалсаар байна. Хөндлөнгөөс оролцох нь Далайн эдийн засгийн тухай НҮБ-ын конвенцийн дагуу эрх зүйн ямар ч үндэслэлгүй юм хэмээжээ.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань мэдэгдэл хийж, улсын тусгаар тогтнолыг хамгаалж, аюулгүй байдлыг хангах үүднээс “далай тэнгист дайн” явуулахад бэлэн байхыг уриалсан тухай “Синьхуа” агентлаг уламжилжээ. Тэрээр Дорнод Хятадын Жэзян хязгаарын тэнгисийн эрэг дагуух нутгаар шалгалтын ажлаар явж ирснийхээ дараа ийн мэдэгдсэн байна.

Чан Ваньцюань “Хятадын арми, цагдаагийн хүчин ард түмнийхээ хамт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө шинэ зохион байгуулалтад орох ёстой” гэж тэмдэглээд, иргэний хамгаалалтын сургуулилтыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутгууд, тэр дундаа Наньша (Спратли) арал Филиппин улсын нутаг дэвсгэр байсаар ирснийг Гааг дахь Олон улсын Арбитрын шүүх баталсан шийдвэр гаргасны дараа Хятадын Батлан хамгаалахын сайд ийм мэдэгдэл хийжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *