Categories
гадаад мэдээ

Хятад улс 2028 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох төлөвтэй

БНХАУ 2028 онд АУН-ыг ардаа орхиж, дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох төлөвтэй болно гэж ВВС мэдээлжээ. Их Британид төвтэй, Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн үзэж буйгаар Хятад улс ковидын халдварын эсрэг амжилттай менежмент явуулж байна. Тус улс АНУ болон өрнөдийн орнуудаас илүү хурдан хугацаанд даван туулж байна. 2028 онд эдийн засгийн хөгжлөөрөө АНУ-ыг гүйцэх төлөвтэй” гэжээ. Мөн Энэтхэг улс 2030 он гэхэд дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт жагсах төлөвтэй байгааг тэмдэглэжээ. БНХАУ цар тахалд дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд нэрвэгдсэн боловч эдийн засаг нь түргэн хугацаанд сэргэж байгаа аж. Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт нь энэ онд хоёр хувиар өссөн байна. Зарим эх сурвалжийн онцолсоноор тус улс нь европын орнууд шиг хүнд цохилтод өртсөнгүй, “хатуу самар” гэдгээ баталлаа” хэмээжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *