Categories
мэдээ нийгэм

Хятад гацсан иргэд иржээ

Ойрын хэдэн хоног БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас тус улсад онцгой байдал зарлаад байна. Тэгвэл Бээжингээс Эрээн рүү явж байсан Монгол Улсын 200 орчим иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатаад байгаа тухай ар гэрийнхэн нь мэдээлж байсан. Цасанд боогдсон иргэдийн мэдээлснээр, их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замуудыг хаагаад байгаа гэнэ.

Хэсэг хүмүүс нь ачаа бараагаа орхин Хөх хот руу явсан байна. Гэвч Хөх хотоор дамжин Монгол руу буцах нь нэлээд зардал өндөртэй тул мөнгөгүй болсон 180 гаруй иргэд Жин-Тэй тосгонд үлдээд байгаа гэнэ. Тэдний 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байна гэж иргэд ярьж байсан. Цасанд боогдсон иргэд хоолны ч мөнгөгүй болж, автобусанд хоноглож байсан аж.

Мэдээлэл гарсны дараа холбогдох албаныхан арга хэмжээ авч, цасанд боогдсон иргэд тосгоноос хөдөлж, Эрээн рүү явж байна гэж ярьсан юм. Энэ талаар тэнд байсан нэгэн иргэнтэй холбогдоход “Бид бүхэн дөнгөж сая Монголд ирлээ. Тэр өдөр Хятадын цагдаа нар болон Бээжин дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдож, яаралтай арга хэмжээ авч байна гэж ярьсан. Ингээд өдөр 15:00 цагийн үед зам нээгдэж бид Эрээн рүү хөдөлсөн. Орой дахиж цас орж эхэлсэн учраас зам хаасан гэж дууллаа” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *