Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт живж амиа алджээ

Наадмын өдрүүдэд нэг аялагт Хөвсгөл нуурт живж амиа алджээ. Тодруулбал, аялагчид Мөрөн сум, Хатгал тосгоноор дайран Хөвсгөл нуурт ирж Сүхбаатар хөлөг онгоц болон жижиг моторт завиар далайд аялдаг аж. Гэвч зарим иргэд баталгаат завиар буюу хүн тээвэрлэх тусгай үнэмлэхгүй сонирхогч иргэдийн завиар аялах нь олон байдаг бөгөд наадмын өдрүүдэд албан ёсны зөвшөөрөлгүй жолоодогчтой жижиг завиар аялан нэг иргэн амь насаа алджээ.

Иймээс иргэдийг баталгаат зөвшөөрөлтэй завиар далайд аялах, архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *