Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт үхэр галзуурчээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн дөрвөн үхэр энэ сарын 13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна.

Үхэрнүүдээс дээж авч мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Тус аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэр галзуугийн өвчний голомттой ба 2016 он гарсаар мал амьтны галзуугийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал Их-Уул суманд хоёр үхэр, Баянзүрх суманд нэг нохой галзуурчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *