Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” хэмээх газар нэгэн хот айлын мал үл мэдэх өвчнөөр үхсэн байна. Тодруулбал, тус багийн малчин Ч, Н, Я нарын хотонд гурван үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Улмаар үхсэн малын сэг зэмийг устгалд оруулж, Мал эмнэлгийн лабораторид дээжийг нь шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна. Он гарсаар улсын хэмжээнд малын галзуу, хонины цэцэг өвчин болон хорт салст халуурал өвчний тохиолдлууд бүртгэгджээ.
Энэ сарын байдлаар Говь-Алтай, Булган, Архангай, Хэнтий аймгийн 7 суманд малын галзуу өвчин гарч, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.