Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 2017 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна

Хөвсгөл аймагт сүүлийн 14 хоногийн хугацаанд голомтот бүс нутаг болох Улаанбаатар хотоос 2283 иргэн ирж, өнөөдрийн байдлаар 2017 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна.

Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдсан эсэхийг үндэслэн түргэвчилсэн шинжилгээнд хамруулан аймаг орон нутагт нэвтрүүлж байна. Гэвч эдгээр шинжилгээ нь иргэн таныг халдваргүй гэдгийг бүрэн дүүрэн батлахгүй. Учир нь өвчний нууц үеийн хугацаа 1-14 хоног ба дундаж нууц үеийн хугацаа 5-7 хоног юм. Шинжилгээ өгөх цаг хугацаанд та халдваргүй гэж гарсан ч шинжилгээнд хамрагдсаны дараа болон өмнөх мөч 1-2 хоногт халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Орон нутагт ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт тусгаарлалтын хяналтад байлгах ба 6 болон 13 дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 6 дахь хоногийн шинжилгээнд хамрагдсан 778 хүн байна. Эдгээр иргэдийн шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй хэдий ч вирус эрсдэл өндөр байгаа цаг үед хэрэгжүүлж хэвшсэн халдвар хамгааллын дэглэмээс гадна хорио цээрийн дэглэмээ сулруулалгүй үргэлжлүүлэн мөрдөх нь туйлын чухал байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *